Халамж болон золбин нохойн талаарх санал гомдол их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авдаг “Иргэдээ сонсъё" 70563111 төврүү он гарснаас хойш 1145 иргэн хандаад байгаа аж. Иргэдээс ирж байгаа өргөдөл гомдол саналын дунд хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудал бол хичээл сургууль жигдэрсэнтэй холбоотойгоор золбин нохойн устгал, гудамжны гэрэлтүүлгийн талаарх санал гомдол их ирж байгаа аж.
“Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авах шийдвэрлэх журам”-ыг аймгийн Засаг даргын 2013 оны захирамжаар баталж 2013 оны 03 сарын 01-нээс “Иргэдээ сонсъё" 70563111 төвийг ажиллуулж эхэлсэн байна.
Иргэдийн өргөдөл гомдлоо гаргах шуурхай шийдвэрлүүлэх эрхээ эдлэх нөхцөлийг бий болгож төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай иргэдэд ойртуулдаг тусгай дугаар болох 70563111-т байгууллага агентлаг, сумдаас нийтдээ өчигдрийн байдлаар 11 иргэнээс санал хүсэлт гаргасны 5 иргэний саналд хариу өгсөн бол 6 иргэний саналыг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад шилжүүлжээ.
Мөн иргэд ямар нэг асуудал тавихдаа “Өргөдөл гомдлын тухай хууль”-ийн дагуу нэр хаягаа үнэн зөв, тодорхой хэлэх нь зүйтэй бөгөөд буцах хаяггүй хүсэлтийг шийдвэрлэх боломжгүйг тус төвөөс анхаарууллаа.
Хэнтий аймаг О.Буянхишиг