Ховд, Говь-Алтайн оюутнууд урлаг, спортоор өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-05 10:02:12

Ховд их сургуулийн баг саяхан Говь-Алтай аймгийн төвд зохион байгуулагдсан орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн уламжлалт XIX их наадамд оролцоод ирлээ.

Тус наадамд Ховд их сургуулиас удирдах ажилтан, багш оюутан 40-өөд хүнтэй баг оролцсон юм. 

Наадам спортын 4, урлагийн 6, эрдэм шинжилгээ гэх мэт төрлүүдээр нийт 225 багц медалийн төлөө өрсөлдлөө. Тус наадамд Говь-Алтай аймгийн засаг дарга С.Гансэлэм, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн захирал М.Банзаагаяа, Ховд Их Сургуулийн Нийгэм Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн захирал Б.Цэрэндаваа  нар оролцсон байна.

Уламжлалт наадмаас тус сургуулийн эрэгтэй волейбол 2-р байр, Эмэгтэй волейбол 1-р байр, Модон бөмбөг багаараа 1-р байр, ганцаарчилсан төрөлд Э.Хатансайхан ББТ–II ангийн оюутан 1-р байр, Д.Мөнхзул ББТ–III ангийн оюутан 2-р байр, Эмэгтэй модон бөмбөг С.Анхцэцэг ББТ – III ангийн оюутан 1-р байр, М.Азжаргал ББТ–III ангийн оюутан 2-р байр, ширээний теннис багаараа 1-р байр, ганцаарчилсан төрөлд эрэгтэй Б. Билгүүн MЗМ-IV ангийн оюутан 1-р байр, эмэгтэй П.Гэрэлмаа ББТ–IV ангийн оюутан 1-р байр, шатарын төрөлд эрэгтэй Б.Энхбаяр МЗМ – IV ангийн оюутан 2-р байр, эмэгтэй Ц.Болорцэцэг МЗМ–III ангийн оюутан 1-р байр тус тус эзэллээ.

Урлагийн төрөлд гоцлол хөгжимд I ангийн оюутан  Г.Амаржаргал  1-р байр, Язгуур урлаг Б. Буянзаяа/ ТНС- II ангийн оюутан/ 1-р байр, гоцлол дуу Одсүрэн 2-р байр, гоцлол бүжиг 2-р байр, оюутан мисс Ж. Баяржаргал /НББ – IV ангийн оюутан/ 2-р байр, хамтлаг бүжиг 3-р байр эзэлж багийн нийлбэр дүнгээр 1-р байранд орж шилжин явах цомоо үүрд хадгалахаар боллоо.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ