ҮАГ-т бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар ирүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Үндэсний аудитын газар энэ сарын 22, 23, 24-ний өдрүүдэд УИХ-ын сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч 77 иргэний мөрийн хөтөлбөрийг хүлээн авлаа.
Мөрийн хөтөлбөр нь холбогдох хуулийн шаардлага хангаагүй тохиолдолд ирэх сарын 7-ны өдрийн дотор тухайн бие даан нэр дэвшигчид мэдэгдэж, ирэх сарын 8-14-ний өдрүүдэд зөвлөмж өгч, алдаа зөрчлийг засуулах юм.
Үндэсний аудитын газар ирэх сарын 24-нд бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх аж.
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
14 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
14 цаг