ДОРНОГОВЬ: Нутаг орноо танин мэдэх аялалд сурагчид оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-05-22 12:14:53

Сайншанд, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ЗДТГ-аас орон нутгийнхаа үзэсгэлэнт газруудыг үзэх, таних, бахархах аяллыг ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын дунд тавдугаар сарын 11-12-нд зохион байгуулжээ.


Тус аяллыг сумын Засаг дарга С.Наранбаяр, ИТХ-ын дарга М.Батцэнгэл нар ахалсан бол аялалд ерөнхий боловсролын сургуулийн 1-9 дүгээр ангийн 125 сурагч, 45 эцэг эх, асран хамгаалагч, багш, ажилчид оролцжээ. Тэд хээр майхан барьж хоноглон очсон газрынхаа түүх, байгалийн сонин сайхныг сонирхон ярилцаж, түүхийн болоод танин мэдэхүйн мэдлэгээ зузаатгасан байна.


Сайхандулаан суманд Монголын говийн зарим онцлог шинж, баян бүрдийг багтаасан байгалийн олон газар байдаг бөгөөд үүнээс Их цацын ам, Бага цац, Цацын булаг хэмээн нэрлэсэн ус ургамал нь бүрдсэн сэрүү татсан сайхан газар бий. Мөн  Их, бага дулаан уул, Өлзийт хэмээн хайрхнаа нутгийн иргэд үеийн үед шүтэж иржээ.


Холбоотой мэдээ