ДУНДГОВЬ: 800 гаруй төгсөгч эрдмийн баяраа хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-05-22 16:02:39
altantogos

Мандалговь, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын 5 сургууль, Политехникийн коллежийн төгсөх ангийн сурагчид өнөөдөр эрдмийн баяраа хийлээ.


Энэ хичээлийн жилд тус сумын 5 сургуульд 4900 гаруй хүүхэд суралцаж байгаагаас 716 нь өнөөдөр 9, 12 дугаар анги, Политехникийн коллежийн 9 ангийн 94 оюутан төгсөж байна.  


Аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр баярын нээлтийн үеэр төгсөгчдөд хандан баяр хүргэж, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй аймгийн бодлого, зорилт, гарч буй үр дүнгийн талаар танилцууллаа.


2022-2023 онд тус аймаг “Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах” зорилт дэвшүүлж, сурах орчин, нөхцөлийг сайжруулах, боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, багш нарын нийгмийн хангамжийг сайжруулах, орон сууцжуулах, амжилт гаргасан багш нарыг шагнаж урамшуулахад анхаарч ажиллажээ.


Тодруулбал, Сайнцагаан, Дэлгэрцогт суманд цэцэрлэг, Сайнцагаан сумын Говийн ирээдүй, Хүмүүнлэг сургуулийн хичээлийн байр, Говь-Угтаал сумын сургуулийн дотуур байрыг шинээр барьж, зарим нь энэ жил ашиглалтад ороход бэлэн болж байгаа юм.


“Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах” жилийн хүрээнд ЭЕШ-д сурагчдаа амжилттай бэлтгэн оролцсон 40 багшид 109 сая, тус шалгалтад амжилт үзүүлсэн 92 суралцагчид 50 гаруй сая төгрөгийн урамшуулал олгожээ. 2023 оны төгсөгчид ЭЕШ-ын дүнгээр 8 байр ахиж, 10 дугаарт жагссан юм.    


Энэ үеэр 2023-2024 оны хичээлийн жилд амжилт гаргасан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ. 













Холбоотой мэдээ