БАЯН-ӨЛГИЙ: Раашгэмпэллин хийдийг шинээр барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-05-24 10:10:50

Өлгий, 2024 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Бурхан шашинтны төв Раашгэпэллин хийдийн Цогчин дуганыг шинээр барих ажил эхэлж байна.   


Тус аймгийн нутагт өмнө нь Алтайн урианхайн Сагсай хүрээ Раашчойлин хийд, Цагаан түнгийн хүрээ Раашчойнпэл, Булганы Их Жаргалантын хүрээ, Туулайтын (Хужиртын) хүрээ, Бураатын хүрээ Раашгэпэллин, Бугын голын хүрээ Раашчойнхорлин, Ховд голын хүрээ (Мончоогийн хүрээ), Хар Соёны Харганатын хүрээ Раашдэчэнлин, Цагаан соёны Цагаан голын хүрээ Дамбадаржай зэрэг бурхан шашны хүрээ хийдүүд үйл ажиллагаа явуулж байжээ.


Дээрх Алтайн урианхайн, тува, дөрвөдийн хошуу нутагт байсан хүрээ хийд, хурал номын газруудын уламжлалыг хадгалсан Раашгэмпэллин буюу “Өлзий буян арвижих хийд”-ийг Өлгий хотод шинээр барих ажил энэ жилээс эхэлж байгаа.


Өнө эртнээс өвлөгдөн ирсэн түүх, соёлын өв болох хийдийн барилгын ажлын санхүүжилтийг сүсэгтэн олны өглөгөөр шийдвэрлэж байгаа аж.


Ташрамд, 2017 онд Рашгэнпилэн хийдийн хашаанд буддын шашны анхны гэр дуган барьж ашиглалтад оруулж байсан юм.  

Холбоотой мэдээ