ОРХОН: Төрийн албаны ерөнхий шалгалтад 76 иргэн оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-05-24 15:32:09
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Төрийн албаны зөвлөлөөс хоёрдугаар улирлын төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгууллаа. Шалгалтад 90 иргэн бүртгүүлснээс 76 буюу 84.4 хувь нь оролцжээ. 

 

Үүнээс ерөнхий мэдлэгийн шалгалтад 45, монгол хэл, бичгийн ур чадварын шалгалтад 41, дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад 38 иргэн тэнцэж Төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн байна.

 

Шалгалт өгсөн иргэдийн 71 хувь нь эрэгтэй, 79 хувь нь эмэгтэй байна. Насны ангиллаас харахад 18-25 насны 14, 26-40 насны 52, 41-55 насны 10 иргэн шалгалт өгчээ. 

 

Төрийн албаны ерөнхий шалгалтын энэ оны хоёрдугаар улирлынх нийт таван удаа зарлагдсан байна.

 

Холбоотой мэдээ