Цэцэрлэг, бага ангийн сурагчдын зуны амралт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-05-31 17:23:05

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн 4 дүгээр улирлын амралт үе шаттай эхэлнэ.


Хамгийн эхэнд буюу өнөөдрөөс 1-2 дугаар ангийн сурагчдын амралт эхэлж байна. Энэ хичээлийн жилд нэг, хоёрдугаар ангийнхан 34 долоо хоног хичээллэсэн юм.


Энэ онд сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан хүүхдийн тоо 274.2 мянга болж өмнөх оныхоос 8.2 мянгаар нэмэгдсэн байна. Энэ хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид 72.8 мянган хүүхэд шинээр элссэний 96.8 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагджээ.


Холбоотой мэдээ