ДУНДГОВЬ: Бүх үйлчилгээг хүүхдийн хөгжил,танин мэдэхүйд чиглүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-06-03 12:56:49
altantogos

Мандалговь, 2024 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр бүх үйлчилгээг хүүхдийн хөгжил, танин мэдэхүйд чиглүүлж, төр, ТББ-ууд үйлчилгээ үзүүллээ.  


Дундговь аймаг 2024 оныг “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлаж, байгууллага бүр олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.


Тиймээс энэ жил хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг илүү өргөн, цар хүрээтэй тэмдэглэж, хүүхэд багачуудад зориулсан танин мэдэхүйн үйлчилгээ, тэмцээн, урлагийн тоглолт, "Оpen mic" зэрэг сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулжээ.


Тодруулбал, аймгийн төв талбайд төрийн байгууллагууд хүүхэд багачуудад зориулан шүдээ хэрхэн зөв угаах, хэрхэн хамгаалах, шим тэжээлт хоол хүнс, музей, номын ертөнц, гамшгаас хэрхэн хамгаалах тухай танилцуулж, зураг зуруулж, бөхийн барилдаан зохион байгуулсан бол "Ид шидийн орон" ХХХТ-д нас насны хүүхдийн онцлогт тохирсон хөгжөөнт тоглоом, үг бүтээх, сагс, "Оpen mic", танин мэдэхүйг хөгжүүлэх зэрэг 20 өртөө ажилласан.


Харин “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр бяцхан хүүхдүүдэд зориулан хүүхдийн жүжиг тоглож, Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас уламжлалт дугуйн уралдаан зохион байгуулсан ба Хүүхдийн парк дээр багачууд хүссэн тоглоомоороо тоглож, өдрийг хөгжилтэй өнгөрүүлсэн юм. 



Холбоотой мэдээ