ХӨВСГӨЛ: “Түмэн төгөл”-д 400 гаруй мод, бут ургаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-06-03 18:19:37

Мөрөн, 2024 оны зургаадугаар сарын 3 //МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна.


Ойн хүрээнд тус сумын уран дархан Г.Түмэнгийн үр хүүхэд, ах дүү нар 10 жилийн өмнө мод тарьсан газраа сэргээж “Түмэн төгөл” гэж нэрлэн сумын Ахмадын хороонд хүлээлгэн өглөө.




Тус төгөлд 400 гаруй мод бут, ургаж байгаа бөгөөд цаашид тарьсан мод бүрийг арчлан тордож ургуулахын тулд худаг гаргаж усалгааны асуудлыг шийдсэн байна.

Ийнхүү 100 жилийн ойн босгон дээр хүүхэд багачууд, ахмад настнууд чөлөөт цагаа өнгөрүүлэх тохилог орчинтой боллоо.

 

 

Холбоотой мэдээ