БХИС-иар овоглосон “Монгол Улсын 7 баатрын хүндэтгэлийн цогцолбор” нээлтээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-10-07 17:05:38

БХИС-иар овоглосон “Монгол Улсын 7 баатрын хүндэтгэлийн цогцолбор” өнөөдөр нээлтээ хийлээ.

Д.Сүхбаатар, Монгол улсын баатар М.Экей, Л.Гэлэгбаатар, Ц.Олзвой, Д.Хаянхярваа, Д.Данзанваанчиг, П.Шагдарсүрэн, Ж.Лхагвасүрэний хөрөг зураг бүхий “Монгол улсын баатруудын хүндэтгэлийн цогцолбор”-т

“Цаг хугацаа алсрах тутам

Цаашлах дүр тань тодрох авай” хэмээн сийлжээ. Цогцолбарын нээлтийн ёслолд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагуудаас гадна БХИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн багш сонсогчид, эрдэмтэн судлаачид, Монгол улсын баатруудын үр хүүхэд, төрөл төрөгсдийн төлөөлөл оролцлоо.

Тухайлбал, Залуу жанжин хэмээн алдаршсан Монгол Улсын баатар Ж.Лхагвасүрэнгийн хүү бэлтгэл хурандаа Л.Лхагваа 1939 оны Халхын голын байлдаанд маршал Жуков, 1945 оны Чөлөөлөх дайнд маршал Х.Чойбалсангийн орлогчоор ажиллаж, хожмоо Батлан хамгаалахын сайдын албыг хашиж явсан аавынхаа тухай дурсамж өрнүүлсэн бол Монгол Улсын баатар Д.Данзанваанчигийн хүү Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа мөн аавынхаа дурсгалыг хүндэтгэн “Данзанваанчигийн зүрхний бичлэг” хэмээх шүлгийг уншлаа.

Ахмад үеийнхний эх оронч үзлийг өнөөгийн залууст мэдрүүлэх, тэднийэ гавьяаг мөнхөд дурсах энэхүү цогцолборыг “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн хамт олон санаачлан босгож, БХИС-ын 95 жилийн ойд бэлэг болгов.

БХИС нь Морин цэрэг, артилерийн богино хугацааны дамжаанаас гараагаа эхэлж, 95 жил үйл ажиллагаа явуулж буй БХИС 100 гаруй мэргэжлээр 70 гаруй мянган боловсон хүчин бэлтгэж, 7 баатар цолтон төрүүлсэн байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ