СЭЛЭНГЭ: Ахмад настнууд эрүүл амьдралын хэв маягт суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-06-07 13:33:03

Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас Сүхбаатар сумын Засаг дарга, ЗДТГ, сумын Ахмадын хороотой хамтран Сүхбаатар сумын 8 багийн 300 гаруй ахмад настанд нөлөөллийн сургалт явуулж, сургагч багшаар бэлтгэсэн юм.

 

Эдгээр сургагч багш нар нийгмийн эрүүл мэнд тэр дундаа хүн амыг эрүүл зан үйлд сургах, настны эрүүл мэнд, халамж хамгаалал, нийгмийн оролцоог нэмэгдүүлж, амьдралын чанарыг уртасгахад хамтран ажиллах юм.

 

Сургагч багш нар өнгөрсөн хугацаанд нийгэмд эерэг зан үйл бий болгоход хамтран оролцохын зэрэгцээ гэрийн асаргаагаар Сүхбаатар сумын 80 ахмад настанд хүрч үйлчилжээ.

 

Энэ удаа “Эрүүл насжилт” идэвхтэй хөдөлгөөн явган аяллыг зохион байгуулсан байна.

 

Аялалд нийгмийн зорилтот бүлгийн 90 гаруй ахмад настан хамрагджээ. Тэд аяллын явцад эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл хооллолт сэдвээр амьдралын хэв маягийг өөрчлөх сургалтад хамрагдсан байна.

 

Мөн явган аяллын үеэр орчны хог хаягдлыг арилгахад хамтран оролцож, нийгэмд тустай хөдөлмөр хийсэн байна.

 

Холбоотой мэдээ