ДАРХАН-УУЛ: Улаан буудайн тариалалт 90 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-06-07 13:48:37

Дархан, 2024 оны зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд зургаадугаар сарын байдлаар улаан буудайн тариалалт 12817.4 га буюу 90.4 хувь, төмс 155.1 га буюу 39 хувь, хүнсний ногоо 831.7 га буюу 53.7 хувь, рапс 1116 га буюу 36 хувийн гүйцэтгэлтэй байна.


Хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 116, үр тарианы үрлүүр 85, хөрс боловсруулах техник 304, төмс, хүнсний ногооны үрлүүр 15 ажиллаж байна. Техникийн хүчин чадлын тооцоог хийж үзвэл тариалалтыг сум бүр 9-15 хоногт буюу аймгийн хэмжээнд дунджаар 12 хоногт хийж гүйцэтгэхээр байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.


Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгч 22 аж ахуйн нэгж, дөрвөн иргэн хаврын чийг хаалтыг 11000 га-д, үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг 9200 га-д хийжээ.


Энэ онд ХХААХҮ-ийн сайдын аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээгээр 14120 га-д үр тариа, 398 га-д төмс, 1550 га-д хүнсний ногоо, 3100 га-д тосны ургамал, 850 га-д малын тэжээл, 190 га-д жимс жимсгэнэ, нийт 20218 га-д тариалалт хийж, 20473 тонн буудай, 4774 тонн төмс, 34438 тонн хүнсний ногоо, 1550 тонн тосны ургамал, 2125 тонн малын тэжээл, 70 тонн жимс жимсгэнэ, нийт 63430 тонн ургац хураан авах зорилт дэвшүүлжээ.


Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 37 аж ахуйн нэгж, 52 иргэн үр тарианы үйлдвэрлэл, 12 аж ахуйн нэгж, 896 иргэн төмс, хүнсний ногооны тариалалт хийж байна.

 

Дархан-Уул аймгийн 2024 оны тариалалтын мэдээ

 

д/д

Таримлын төрөл

Тариалах талбай
/га/

Тариалсан талбай
/га/

Гүйцэтгэл
 /хувь/

1

Үр тариа

14120

12817.4

90.8

2

Буудай

14100

12750.0

90.4

3

Вандуй

0

21.9

0.0

4

арвай

0

12

0.0

5

Эрдэнэ шиш

0

10

0.0

6

Хошуу будаа

20

23.5

0.0

7

Төмс

398

155.1

39.0

8

Хүнсний ногоо

1550

831.7

53.7

9

Малын тэжээл

850

0

0.0

10

Рапс

3100

1116.0

36.0

НИЙТ ДҮН

20018

14920.28

74.5

 

Холбоотой мэдээ