Ховд сум чиглэлийн авто замыг энэ онд ашиглалтад оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Ховд - Баян-Өлгий чиглэлийн, улсын чанартай, А0305 дугаартай авто замаас Ховд сум чиглэлийн хатуу хучилттай 18.755 км-ыг нь энэ онд ашиглалтад оруулна.
Одоогоор далан, хиймэл байгууламжийг дуусган, дэд суурийн үеийг байгуулж, төлөвлөсөн ажлынхаа 50
хувийн хийгээд байна. Гүйцэтгэгч
“Ди Вай Кей Би" ХХК ажлаа энэ
онд бүрэн дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр зорьж байгааг ЗТХЯ мэдээлжээ.