Нийслэлийн III, IV хорооллын авто замыг хааж, засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-06-13 08:39:51

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Нийслэлийн III, IV дүгээр хорооллын “Өргөө” кино театрын уулзвараас “И-март” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг маргааш 23:00 цагаас нөгөөдөр 06:00 цагийн хооронд хааж, засна.


Тус авто замын тэг байдал алдагдаж, суулт үүссэн хэсгийг засаж, асфальт бетоноор хучих юм. Мөн инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах тул жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 

Холбоотой мэдээ