"Лалын улс" эзэлсэн газар нутгийнхаа 28 хувийг алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-10-10 10:47:04

ЛОНДОН. /ВВС/. “Лалын улс” бүлэглэл хяналтдаа оруулаад байсан газар нутгийнхаа 28 хувийг алджээ.

Өнгөрсөн оны нэгдүгээр сард “Лалын улс” бүлэглэлийн эзэлсэн газар нутгийн хэмжээ хамгийн ихээр тэлээд байсан бол энэ үеэс хойш тус бүлэглэл нийт эзэлсэн газар нутгийнхаа 28 хувийг алдсан тухай аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт судалгаа хийдэг “IHS” компанийн мэдээлэлд дурдсан байна.

Энэ оны эхний 9 сард “Лалын улс” бүлэглэлийн эзэлсэн газар нутаг 78 мянган хав.дөр.км-ээс 65.5 мянган хав.дөр.км болж хумигджээ. Энэ нь Шри-Ланка улсын газар нутагтай тэнцэх хэмжээний газар нутаг юм.

Гэсэн хэдий ч 10 дугаар сар хүртэлх гурван сарын хугацаанд тус бүлэглэлийн газар нутгаа алдах явц удааширсан байна. Өнгөрсөн долдугаар сараас хойш тус бүлэглэл 2800 хав.дөр.км газар нутгаа алджээ.

Энэ нь “Лалын улс” бүлэглэлийн байрлалд өгч байсан агаарын цохилтоо ОХУ цөөрүүлсэнтэй холбоотой аж. 

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ