СЭЛЭНГЭ: Ойрын өдрүүдэд 30 градус давж хална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-06-23 15:10:38

Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн ихэнх нутгаар 30 градусыг давж халахыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.

 

6 дугаар сарын 23-ны 20.00 цагаас 6 дугаар сарын 24-ний 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +29...+34 градус дулаан байна.

 

Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө +14...+16 градус, өдөртөө +29...+31 градус дулаан байна.

 

6 дугаар сарын 25-29-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 25, 26, 27-нд ихэнх сумын нутгаар бага зэргийн бороо орно.

 

Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр байна. Агаарын температур шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна.

Холбоотой мэдээ