ХОВД: Рашаантын хүрхрээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-07-17 14:00:17

Жаргалант, 2024 оны долоодугаар сарын 17 /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн үзэсгэлэнт газрын нэг бол Рашаантын хүрхрээ юм. 

Рашаантын хүрхрээ нь Ховд аймгийн Чандмань сумын нутагт, Жаргалант хайрхан ууланд оршино.

Үүнд их, бага хоёр хүрхрээ бий. Их хүрхрээ нь 46 м, бага хүрхрээ нь 24 м өндрөөс бууна. Энд мөн рашаан байдаг.

Рашаан нь элэг цөс, дотор ходоод, нүд, зүрх, үе мөч зэрэг төрөл бүрийн өвчин эмнэхэд уудаг, дээрээ тангад үсгээр бичсэн тайлбартай ба нутгийн иргэд, баруун аймгийнхан их хэрэглэдэг. 


Чандмань сум нь Ховд аймгаас 150 гаруй км зайд оршдог.  


Холбоотой мэдээ