Бүжигчин А.Түвшинбаяр Сөүлийн уралдаанд түрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-18 11:04:17

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Солонгосын Сөүл хотод олон улсын гоцлол бүжигчдийн тэмцээн болж, манай улсаас бүжигчин А.Түвшинбаяр тэргүүн байр эзэлжээ.


Тодруулбал, өчигдөр өндөрлөсөн 21 дэх удаагийн Сөүлийн бүжгийн тэмцээнд Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин А.Түвшинбаяр үндэсний бүжгийн төрөлд нэгдүгээр байр эзэлж, шагналаа гардан авсан байна. Тэрбээр Тэнгэрийн хутагт бүжгэн жүжгээр олонд танигдсан нэгэн билээ. Энэхүү тэмцээн нь Азийн “А” зэрэглэлийнх гэдгээрээ онцлогтой бөгөөд 20 гаруй улсын гоцлол бүжигчид оролцсон байна.


Бүжигчин А.Түвшинбаяр цахим хуудастаа Монгол бүжгийг тэмцээний хажуугаар нээлт, хаалт гээд нийт дөрвөн удаа бүжиглэлээ. Үнэхээр өвөрмөц гайхалтай гэдгийг энд байгаа хүмүүс заал дүүрэн орилж гайхалтайгаар мэдэрсэн нь миний хувьд монгол хүний омогшил мэдэрч бардам сайхан байлаа. Энэхүү тэмцээнд хамт оролцсон монгол бүжигчид болон Монгол Улсын Консерваторийн оюутан суралцагчдадаа баяр хүргэе. Тусалж дэмжсэн, намайг хурцалсан бүх хүнд талархал илэрхийлье. Гэр бүлийн гишүүд,  багш нартаа баярлалаа” гэжээ.



Холбоотой мэдээ