ДУНДГОВЬ: Сайнцагаан сум байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам азарганы уралдаанаар эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-07-19 14:23:32
altantogos

Мандалговь, 2024 оны долоодугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 103 жил, Дундговь аймаг байгуулагдсаны 82 жил, Сайнцагаан сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам өнөөдөр Мандалговь хотноо эхэллээ.


Баяр наадам хурдан азарганы уралдаанаар эхэлж, уралдаанд Төв, Дундговь, Өмнөговь аймгаас 22 азарга уралдаж барианд орсноос, түрүү магнайд Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач Батмөнхийн Насанжаргалын хүрэн халзан хурдалж, Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач Бат-Очирын Өлзийбаярын хүрэн азарга аман хүзүүнд давхилаа.


Улмаар Дэлгэрхангай сумын Ёндонгийн Эрдэнэбатын хүрэн, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Аймгийн алдарт уяач Байгалийн Азбаярын хүрэн халзан, Хулд сум Саадоржийн Батжаргалын шарга азарга айргийн тавд хурдалж, наадамчин олноо баясгасан юм. 









Холбоотой мэдээ