5 тэрбум төгрөгийн дэмжлэгийг улсын төсвөөс авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-11 16:54:21

Аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2016 оны эхний 9 сарын байдлаар Дундговь аймгийн төсөвт 4 тэрбум 141 сая төгрөгийн орлого төвлөрч,орлогын төлөвлөгөө 75.2 хувийн биелэлттэй байна.Тусламжийн орлогыг оруулан тооцсоноор аймгийн нийт орлого 29 тэрбум 113 сая төгрөг болжээ.

Орон нутгийн төсөвт улсын төсвөөс 5 тэрбум 472 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгч авч, тусгай зориулалтын шилжүүлгээс 16 тэрбум 488 сая, орон нутгийн хөгжлийн сангийн орлогоос 3 тэрбум 11сая төгрөгийн тусламжийг тус тус авсан байна.

Орон нутгийн төсвийн байгууллагын зарлагын хувьд урьд оны эхний 9 сарынхтай харьцуулахад 0. 9 хувиар өссөн буюу нийт 25 тэрбум 776 сая төгрөгийг зарцуулсан байна.  Зардлыг төрөлжүүлбэл, цалин хөлс, нэмэгдэл урамшуулал урьд оныхоос 1.6 хувиар, ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл 1.2 хувиар тус тус буурсан бол байр ашиглалттай холбоотой зардал 20, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардал 79, норматив зардал 16.5 хувиар, бараа үйлчилгээний бусад зардал 2.3 дахин өсчээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ