Б.Энхтамир Парисын усан бассейн замд улсын дээд амжилтыг шинэчиллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-31 09:36:37

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Усанд сэлэлтийн олон улсын хэмжээний мастер Б.Энххүслэнгийн дүү Б.Энхтамир Парисын Олимпод эгчийнхээ хамт эх орноо төлөөлөн оролцож байгаа билээ.


Тэр өчигдөр эхний уралдаанаа хийж Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтэд 50.81 секундэд замаа дуусгаж, гараандаа тавдугаар байрт орлоо.


Ингэснээр Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Тэрбээр 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 51.39 секундээр Монгол Улсын рекордыг эзэмшиж байсан. Энэ зай, төрөлд 80 тамирчин уралдсанаас Б.Энхтамир 50 дугаар байр эзэлсэн байна.


Уралдааны дараа Б.Энхтамир ярихдаа, “Эгчтэйгээ хамт олимпод оролцож байгаа учраас дарамт бага байлаа. Гарааны өмнө сэтгэл зүйгээ нэг түвшинд байлгахыг хичээдэг ч цэнгэлдэхийн уур амьсгал халуун, хөгжөөн дэмжигчдийн нөлөөгөөр бага зэрэг хөөрсөн. Тусалж, дэмжсэн байгууллагууд, цэнхэр дэлгэцээр дэмжсэн монголчууддаа баярлалаа” гэв.

Холбоотой мэдээ