Шинэ ургацын хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Энэ жилийн “Намрын ногоон өдрүүд” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг маргаашаас эхлэн есөн дүүргийн 21 байршилд нээнэ.
Энэхүү үзэсгэлэн худалдаанд одоогоор 180
орчим тариаланч оролцох бөгөөд тэднээс талбайн түрээс авахгүй. Харин хөдөө орон
нутгийн газар тариалан эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр, зах
зээлийн ханшаас хямд үнээр хэрэглэгчдэд хүргэхэд анхаарах аж.
Өнгөрсөн жил тус үзэсгэлэн худалдааг 31 байршилд зохион байгуулж байсан бол энэ онд 21 болгон багасгасан байна.
Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах, нөөцлөх, нөөшлөх боломжийг бий болгох, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг зохион байгуулдаг болсон билээ.