Урт бууны тамирчин О.Есүгэн өнөөдөр финалд буудна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Парисын Олимпод оролцож буй 32 тамирчны гурав нь өнөөдөр тэмцээнээ дуусгана.
Монголын жүдочдын ганцаарчилсан төрлийн сүүлийн барилдаантай. Түүнчлэн монголчууд түүхэндээ анх удаа урт бууны төрлөөр Олимпоос медаль авах уу, үгүй юү гэдгийг шийдэх чухал буудлагыг О.Есүгэн хийх нь ээ. Тамирчдын хуваарийг танилцуулъя.
Буудлага: Буудлагын эмэгтэйчүүдийн 50 метрийн гурван байрлалаас буудах хийн урт бууны дасгалд өчигдөр 32 тамирчин өрсөлдсөнөөс манай тамирчин О.Есүгэн 589 оноогоор IV байрт шалгарч, финалдсан. Тэмцээн Улаанбаатарын цагаар өнөөдөр 15:30 цагт эхэлнэ.
Жүдо: Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд олон улсын
хэмжээний мастер О.Цэцэнцэнгэл татамид гарна. Тэрбээр “С” хэсэгт багтсан бөгөөд
эхний өрсөлдөгч нь Германы Эрик Абрамов юм. Ялбал Тажикистаны шилдэг бөх Тимур
Рахимовтой барилдана. Харин эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд олон улсын хэмжээний
мастер А.Адъяасүрэн өрсөлдөх юм. Түүний хувьд “D” хэсэгт багтаж, эхлээд Казахстаны Камила
Берликаштай барилдахаар оноолт таарав. Ялбал хэсгийнхээ тэргүүн бөх Туркийн Кайра
Оздемиртэй барилдана. Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхэлнэ.