Шадар сайд Дундговь аймагт ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-12 11:24:41

Монгол Улсын Шадар сайд У. Хүрэлсүх маргааш Дундговь аймагт ажиллана.

Тэрээр үдээс өмнө шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаатай танилцах бол үдээс хойш 13 цагт Мандалговь хотын иргэдтэй уулзалт хийж, Засгийн газрын бодлого шийдвэр, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхөөр товложээ.

Шадар сайдыг дагалдан Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж. Бат- Эрдэнэ, Эрүүл мэндийн яамын төрийн нарийн бичгийн дарга Д. Очирбат, Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны төрийн нарийн бичгийн дарга н. Өнөрбаяр, УИХ- ын гишүүн Л. Энхболд, Н. Амарзаяа нарын албаны хүмүүс дагалдан ирэх юм байна.

Т. Отгонтуяа         

 

Холбоотой мэдээ