“Лалын улс”-д цохилт өгөхөд Ирак ОХУ-аас тусламж хүсч магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭЛОНДОН. /TASS/. Ирак дахь “Лалын улс” бүлэглэлийн босогчдын байрлалд агаараас цохилт өгөхөд Ойрхи Дорнодын тус улсын эрх баригчид ОХУ-аас “хэдэн өдөр эвсэл долоо хоногийн дараа” тусламж хүсч магадгүй. Энэ тухай “Reuters” агентлаг Иракийн парламентын батлан хамгаалах болон аюулгүй байдлын хорооны тэргүүн Хаким аль-Замилигийн хэлснийг иш татан мэдээлжээ.
“Иракт агаарын цохилт өгөх ажиллагаа явуулах хүсэлтийг бид Орост удахгүй тавихаас аргагүйд хүрч магадгүй. Үүнийг ойрын өдрүүдэд эсвэл долоо хоногийн дараа хийж магадгүй бөгөөд оросуудын Сирид явуулж буй ажиллагааны амжилтаас хамаарна гэж бодож байна” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
Аз-Замилигийн хэлснээр, Иракт “Даиш”-тай /”Лалын улс”-ын араб нэр/ тэмцэхэд Москва Вашингтоноос илүү чухал үүргийг гүйцэтгээсэй гэж Багдадын эрх баригчид хүсч байгаа аж.
Ирак дахь “Лалын улс” бүлэглэлийн босогчдын байрлалд Оросын Агаарын цэргийн хүчин цохилт өгөхөд татгалзахгүй гэж тус улсын Ерөнхий сайд Хейдар аль-Абади өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Хэрэв ийм санал тавибал дэмжихэд бэлэн байна гэж тэрбээр телевизийн “France-24” сувагт ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
Д.Жаргал