Голуудын усны түвшин 10-175 см-ээр давсан хэвээр байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Голуудын усны түвшин 10-175 см-ээр давсан хэвээр байгаа тул малчид, ард иргэдийг үер уснаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.
Энэ сарын 9-ний өдрийн байдлаар, Хангай нурууны өврөөс эхтэй Түй, Шаргалжуут, Онги, Цагаантуруут, арын Орхон гол Орхон сум орчимд усны түвшин өмнөх өдрөөсөө 5-30 см-ээр нэмэгдсэн байна. Орхон, Хараа, Туул, Онон, Эг, Улз, Хэрлэн болон Увс нуурын савын Хархираа зэрэг гол үерийн түвшинг 5-30 см-ээр даван үерлэсэн хэвээр байгаа аж.
Туул гол Лүн орчмоор, Орхон, Хурх, Барх, Онон, Балж, Хэрлэн, Халх зэрэг гол үерийн аюултай түвшинг 10-175 см-ээр даван хүчтэй үерлэж байна болохыг тус газраас мэдээлэв.