Ренчинлхүмбэ суманд боом өвчин гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-10-12 18:00:14

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн “Цагаан бургас” гэдэг газар боом өвчин гарсан талаар Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээлж байна.

Тус нутагт амьдардаг малчин Д-н 1 үхэр энэ сарын 05-ны өдөр халварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг дээж авч аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлсэн байна. Улмаар шинжилгээний хариу 10-нд гарч, мал, амьтны гоц халдварт боом өвчин болох нь тогтоогджээ.

Н.Туяа

Холбоотой мэдээ