ДАРХАН-УУЛ: Есдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд хэрэглээний халуун ус хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-09-03 17:06:53

Дархан, 2024 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Дарханы дулааны сүлжээ ТӨХК-аас 2025 оны өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах ажил дуусгавар болж байна. Дулаан дамжуулах сүлжээний их засварын дараах нягтын шахалтыг энэ сарын 5-ны өдрийн 8:00-17:00 цагийн хооронд хийхээр болжээ.


Нягтын шахалт хийх ажилтай холбогдуулан есдүгээр сарын 4-ний 22:00 цагаас есдүгээр сарын 6-ны өдрийн 12:00 цаг хүртэлх хугацаанд айл, албан байгууллагын хэрэглээний халуун усыг хязгаарлахаар болсныг "Дарханы дулааны сүлжээ" ТӨХК-иас мэдэгдлээ.


Шахалт хийх хугацаанд айл, ААН-үүд өөрийн шугам системийг дулааны узель болон гадна худагт нягт хаах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх, ААНБ-ууд сантехник хариуцсан ажилтнуудаа ажлын байранд бэлэн байлгах зайлшгүй шаардлагатай болохыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ