Нөөцийн маханд бэлтгэх малыг отроор хариулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-13 19:30:40

Нөөцийн мах болох мал Хутаг-Өндөр суманд оторлож байна. Булган аймаг энэ өвөл 18 тн мах нөөцлөх төлөвлөгөөтэй байгаа.

Өнгөрсөн онд "Баян даш хайрхан"ХХК үхэр, хонины 17 тн мах нөөцөд бэлтгэн нийлүүлсэн бол энэ онд мөн энэ компани нөөцийн мах бэлтгэх компануудын тендэрийн  сонгон шалгаруулалтанд тэнцжээ.

Хонины мах нь  яс их,  мах багатай учраас иргэдээс үхрийн мах түлхүү нөөцлүүлэх санал ирсэн байна. Харин чанарын хувьд санал гомдол ирээгүй бөгөөд 12340 кг үхрийн мах, 5710 кг хонины мах нөөцлөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Үхрийн мах 5500, хонины мах 5700 төгрөгөөр борлуулж байсан бол энэ өвлийн махыг хэдэн төгрөгөөр худалдах нь одоохондоо тодорхойгүй байна. Махны чанарт Булган аймгийн мал эмнэлгийн лаборатори хяналт тавьж ажиллана.

П.Батням

Холбоотой мэдээ