Маргаашаас баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж сэрүүснэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2024-09-07 09:56:08

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Энэ сарын 8, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв. 


2024 оны 9 сарын 8-12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 8-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар, 9-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, голын хөндийгөөр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна. 

Холбоотой мэдээ