СЭЛЭНГЭ: Япон улсын мэргэжилтнүүд зочиллоо
ФОТО МЭДЭЭСүхбаатар,
2024 оны есдүгээр 9 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга
Н.Лхагвадорж "Мора жи эй” группын “Мора агропарк” төслийн мэргэжилтнүүд,
хүлэмжийн аж ахуй эрхлэгчид, ногоочдыг хүлээн авч уулзан, санал солилцлоо.
Японы
алдарт “Алтан ембүү” шар тарвас, амтат улаан лоолийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар
суманд тарьж ургуулан хэрэглэгчдийн гарт нийлүүлж эхлээд байна.
Дэлхийд
олон төрлийн тарвас байдгаас хамгийн өндөр арчилгаа, технологи шаарддаг
тарвасын нэг бол шар тарвас юм.
Аймгийн
Засаг даргын зүгээс ашиг шим өндөр, ховор сортын жимс ногоо тариалах асуудалд
дээр Япон улс руу ганц нэг хүн явуулж сургахаас илүүтэйгээр сургагч багш,
мэргэжилтнүүдийг нутагтаа урьж илүү олон хүмүүсийг сургалтад хамруулахыг энэ
үеэр онцоллоо.
Мөн тэрээр
манай ногоочид туршлагатай, тарьж ургуулж чадаж байгаа ч хадгалалтын асуудал
хүндрэлтэй байдаг. Иймээс энэхүү асуудлыг шийдвэрлэх тал дээр хамтарч ажиллах,
туршлага судлах хүсэлтээ илэрхийлж байв.
Сэлэнгийн
ногоочдын хувьд эхний жилдээ тариалалт хийж их хэмжээний ургац авч байгаа нь
асар их туршлагатай байгаагийн илэрхийлэл гэдгийг Японы төслийн мэргэжилтнүүд
онцолж байлаа.
Цаашид Сүхбаатар суманд 70мВт-ын Дулааны цахилгаан станц баригдаж ашиглалтад орсноор өвлийн хүлэмжийн аж ахуй эрхлэх боломж бүрдэх юм.