БАЯНХОНГОР: Иж бүрэн компьютер бүхий лаборатори байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-12-15 14:32:18

Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Политехник коллежийн сурагчид мэдээллийн технологийн хичээлээ илүү хүртээмжтэй, бүтээлч орчинд судлах боломж бүрдлээ.


Хас банкны ажилтнуудын санаачилга, дэмжлэгтэйгээр байгуулсан “Хөгжлийн алтан сан” ТББ болон Хас банкны санхүүжүүлттэйгээр 2024 оноос орон нутгийн сургуулиудын компьютер, тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн суралцах орчныг сайжруулах зорилгоор “XacLab” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. 


Төсөл Баянхонгор аймагт энэ онд хэрэгжин 16 ширхэг иж бүрэн компьютертай “XacLab” компьютерийн лабораторийг Хас банк Политехникийн коллежид байгуулсан байна. 


Лаборатори ашиглалтад орсноор суралцагчид технологийн мэдлэг, ур чадварыг тэгш хүртээмжтэй эзэмших боломжтой болж, сурах орчинд бодит дэмжлэг болж байгаа юм.

Холбоотой мэдээ