Засгийн газрын хуралдаанаар 14 мега төслийн явцыг хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Хуралдаанаар “Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлууд, 14 мега төслийн хэрэгжилтийн явц зэрэг асуудлыг хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн байна.
Нийт 24 асуудал хуралдааны товд багтжээ.