ОРХОН: “Эрдэнэт-Шинэ илгээлт” оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-09-15 18:02:14
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны есдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн харьяат оюутнуудын дунд “Эрдэнэт-Шинэ илгээлт”  тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.


Уг  хөтөлбөрийг аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Хойд бүсийн хөгжлийн төв” ТББ хамтран зарлаж байгаа юм. Хөтөлбөрт Орхон аймгийн харьяат 2-4 дүгээр дамжааны оюутнууд хамрагдана.


“Эрдэнэт-Шинэ илгээлт” хөтөлбөрийн зорилго нь Эрдэнэт хотын бүтээн байгуулалт, хөгжлийг шинэ шатанд гаргах шинэ илгээлтийн эздийг таниулахад чиглэж байгаа юм.


1974 онд Эрдэнэт хотын бүтээн байгуулалтад гар бие оролцохоор МХЗЭ-ийн илгээлтээр эхний 54 залуу ирж байсан түүхтэй. Түүнээс хойш 50 жилийн хугацаа өнгөрч энэ жил Орхон аймаг “Анхдагч, илгээлтийн эздийн 50 жилийн ой”-г тэмдэглэж байна.


Тэгвэл дараагийн “Шинэ илгээлтийн эзэд”-ийг Эрдэнэт хотын хөгжлийг бий болгоход уриалан дуудаж 18-30 насны оюутнуудын дунд мөнгөн тэтгэлэг олгох юм. Үүнд, хот төлөвлөлт ба бүс нутгийн төлөвлөлт, байгаль орчны инженер, барилга, зам гүүрийн инженер, эрчим хүчний инженер, эмч зэрэг 12 мэргэжлээр тус бүр 12 оюутан шалгаруулж,  хоёр сая төгрөгийн тэтгэлэг олгох юм.


Холбоотой мэдээ