СЭЛЭНГЭ: Өгөөж баян Хүдрийн намар
ФОТО МЭДЭЭСүхбаатар,
2024 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумыг Монголын Швейцар
ч гэдэг. Учир нь үзэсгэлэн төгс байгаль, ан амьтан, жимс, самар, байгалийн
баялаг ургамлаараа баялаг нутаг.
Тус сум
нь Сэлэнгэ аймгийн зүүн хэсэгт, нийслэл хотоос 405 км, аймгийн төвөөс 168 км
зайд оршдог. Баруун талаараа Сэлэнгэ аймгийн Ерөө сумтай, баруун хойд талаараа
Алтанбулаг сумтай, хойд талаараа ОХУ-тай хиллэдэг.
Хүдэр сум нь төмрийн хүдэр, нүүрс, алт зэрэг байгалийн баялаг ихтэйгээс гадна хүн амын хүнсний болон эмчилгээнд хэрэглэдэг гүзээлзгэнэ, үхрийн нүд, улаалзгана, мойл, үрэл гэх мэт жимс жимсгэнэ бадааны үндэс, егүүшин, нохойн хошуу зэрэг эмийн ургамал элбэгтэй.
Мөн
хангайн болон тайгын бүслүүрийн шилмүүст, навчит ойд 10 гаруй төрлийн мод
ургасан үзэсгэлэнт уул нуруудтай, ойн буга, бор гөрөөс, хүдэр, гахай, баавгай,
чоно, үнэг зэрэг төрөл бүрийн ан амьтан, жигүүртэн шувууд ихтэй байгалийн
үзэсгэлэнт нутаг юм.
Энэ намрын Хүдэр нутгийн өнгө, үнэхээр гайхалтай.