Б.Мөнхзаяа Хөх хотын марафонд түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-23 11:04:06

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод зохион байгуулсан марафон гүйлтийн тэмцээнээс олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа алтан медаль хүртлээ.


Тодруулбал, гурван олимпод уралдсан манай шилдэг эмэгтэй гүйгчдийн нэг, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа хагас марафон буюу 21 км-ын зайг 1:16.38 цагийн амжилтаар туулж, алтан медалиар энгэрээ мялаасан байна. Тэрбээр Улаанбаатар марафон”-ны зургаан удаагийн аварга, УАШТ-ий 5000, 10000, хагас марафоны дээд амжилтыг эзэмшигч бөгөөд “Рио-2016”, “Токио-2020”, Парис-2024” зуны олимпын наадамд уралдсан юм.


Харин бүтэн марафон буюу 42 км-ын зайд Г.Ганцэцэг 12 дугаарт бариалснаар дэлхийн зургаан марафоны нэг “Бостон марафонд уралдах эрхээ авчээ. 

Холбоотой мэдээ