Ф.Кишида, У.Хүрэлсүх нар уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-09-23 14:05:11

НЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 23 /NHK/. Японы Ерөнхий сайд Фүмио Кишида, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар ням гарагт Нью-Йорк хотноо уулзлаа. Тэд хоёр талын батлан ​​хамгаалах салбарын хамтын ажиллагааны гэрээг аль болох ойрын хугацаанд байгуулах зорилт тавин ажиллахаар тохиролцжээ.


Дэлхий даяар мөргөлдөөн, хуваагдал гүнзгийрч буй энэ үед хууль дээдлэх ёсонд тулгуурласан чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмыг сахин хамгаалах, бэхжүүлэх нь илүү их чухал ач холбогдолтой болж байгааг талууд дахин нотолжээ.


Ф.Кишида, У.Хүрэлсүх нар хоёр орны хоорондын хамтын ажиллагааг тусгай стратегийн түншлэл”-ийн хувиар цаашид өргөжүүлэхээр тохиролцсон байна.


Батлан ​​хамгаалахын техник, технологи дамжуулах тухай хэлэлцээрийг засгийн газрууд зарчмын хувьд тохиролцсоныг тэд сайшаав. Түүнчлэн уг баримт бичигт аль болох ойрын хугацаанд гарын үсэг зурахаар зорьж буйд санал нэгдсэн байна.


Умард Солонгосын тухайд, хоёр тал НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг бүрэн дагаж мөрдөхийг уриалахын тулд нягт хамтран ажиллана гэдгээ нотолжээ.


Умард Солонгост хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг ойлгож, хамтран ажиллаж байгаад Ф.Кишида Монгол Улсад талархал илэрхийлэв.


Монгол Улс нь Умард Солонгостой найрсаг харилцаатай байсаар ирсэн юм.

Холбоотой мэдээ