СЭЛЭНГЭ: Эрт илрүүлгийн үзлэгийг орон нутагт явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-09-23 20:38:32

Сүхбаатар, 2024 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэг оношилгоог зохион байгууллаа.

 

“Нийгмиийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулж буй энэ ажлыг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, Орхонтуул сумын ЗДТГ-тай хамтран иргэдийн хүсэлтээр явуулсан байна.

 

Үзлэг оношлогоонд тус сумын 300 гаруй иргэн хамрагдаж, дотор, дотоод шүүрэл, зүрх судас, нүд, эмэгтэйчүүд, хүүхэд, мэс засал, шүд, урологи, ЭХО болон рентген гэсэн 11 төрлөөр үйлчилгээ авчээ.

 

Орон нутагт ажиллаж байгаа эмч нар иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөхөөс гадна шаардлагатай тохиолдолд онош баталгаажуулах дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэх арга хэмжээг авчээ.  

 

Холбоотой мэдээ