Монголын хөлбөмбөгийн U20 насныхан ААШТ-ий урьдчилсан шатанд тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-24 11:33:50

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Азийн 20 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээн Лаост эхэлж байна.


Тус тэмцээнд өрсөлдөх Монголын шигшээ багийнхан тус улсад газарджээ. Манай багийн ахлах дасгалжуулагчаар Б.Анар, туслах дасгалжуулагчаар П.Алтантулга, хаалгачийн дасгалжуулагчаар Б.Нармандах ажиллахаар томилогдсон юм.


Хуваарь ёсоор Монголын баг эхний тоглолтоо маргааш Энэтхэгийн багтай хийнэ. Харин 27-нд талбайн эзэн Лаостой, 29-нд Азийн хүчтэй багуудын нэг Ирантай тоглохоор учраа таарчээ.

Холбоотой мэдээ