ДАРХАН-УУЛ: Дархан сумын ИТХ-д нэр дэвшигчдийн 40 хувь нь эмэгтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Дархан сумын Сонгуулийн хорооноос аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3-т заасны дагуу Дархан сумын сонгуулийн хороо бичиг баримтыг нягтлан шалгаад гурван намаас нэр дэвшүүлсэн 59 нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх шийдвэр гарсан.
Нэр дэвшигчдэд үнэмлэх олгох үйл ажиллагаа өчигдөр болсон бөгөөд намууд сонгуулийн хороонд бүртгүүлсэн дарааллаараа, цагийн хуваарийн дагуу үнэмлэхээ гардан авчээ.
Дархан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал 29 суудалтай. 2024 оны ээлжит сонгуульд МАН-29, Ардчилсан нам-26, ХҮН-4 нэр дэвшигч энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж байна.
Нийт нэр дэвшигчийн 40 хувь нь эмэгтэй, 60 хувь нь эрэгтэй нэр дэвшигчид гэж Дархан сумын сонгуулийн хорооноос мэдээлэв.
Мөн энэ өдрөөс аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу эхэлж байна.