ДАРХАН-УУЛ: Өгөгдөл дамжуулах системийг туршлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-10-08 10:04:23

Дархан, 2024 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгууль баасан гарагт болно. Бэлтгэл ажлын хүрээнд сонгуулийн өгөгдөл дамжуулах автоматжуулсан системийг туршив.


Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 45 хэсгийн хороо бөгөөд санал хураах 67 төхөөрөмж байрлуулсан байна. Туршилтын хугацаанд хэсгийн хороодод төхөөрөмж гацсан, саатсан ямар нэг зөрчил илрээгүй амжилттай болжээ.


Харин цахилгаан тасарсан шалтгаанаар гурван хэсгийн хорооны санал тоолох төхөөрөмжийг нэмэлт цахилгаан үүсгүүрээр ажиллуулав.


Хэсгийн хороод сонгогчийн тооноос шалтгаалан туршилтаар хэрэглэх саналын хуудсыг нам, бие даан нэр дэвшигчдийн ажиглагчид иргэдийн төлөөллөөр бөглүүлж, санал тоолох төхөөрөмжид уншууллаа.


Туршилтаар ашигласан саналын хуудсыг тухайн хэсгийн хороод битүүмжилж сонгуулийн хороонд хүргүүлэх юм.







Холбоотой мэдээ