ГОВЬ-АЛТАЙ: Сонгуулийн өдөр худалдаа үйлчилгээний байгууллага ажиллахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-10-08 19:12:13

Говь-Алтай, 2024 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар аймгийн Засаг даргын А/593 дугаар захирамж гарлаа.


Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгууль аравдугаар сарын 11-ний өдөр болно. Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг даргын А/593 тоот захирамж гарч 10 дугаар сарын 10-11-нийг дуустал аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлүүлэхийг зогсоолоо.


Мөн соёл урлаг, үзвэр, спорт зэрэг олныг хамарсан аливаа үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийг сонгуулийн санал авах өдөр буюу 10 дугаар сарын 11-ний өдрийг дуустал ажиллуулахгүй байх захирамж гаргалаа.

Холбоотой мэдээ