БУЛГАН: 36350 тн ургац хураан аваад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-10-14 15:20:49

Булган, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Булган аймаг эргэлтийн 94861 га талбайгаас энэ онд 50963 га талбайд тариалалт хийж 36350 тн ургац хураан аваад байна.


Үүний 354 га-д үр тариа, 33515 га-д улаан буудай, 4 292 га-д тэжээлийн ургамал, 10265 га-д тосны ургамал, 390 га-д төмс, 284 га-д хүнсний ногоо, бусад үр тариа 236 га-д тариалсан байна.


2024 оны ургац хураалтын дүнгээр Булган аймаг улаанбуудай нэгж га талбайгаас 13,0 цн буюу  31216 тн, тосны ургамал нэгж га талбайгаас 3,53 цн буюу 618 тн, тэжээлийн ургамал нэгж га талбайгаас 1цн буюу 1152 тн, төмс нэгж га талбайгаас 61,3 цн буюу 1 625 тн, хүнсний ногоо нэгж га талбайгаас 46,7 цн буюу 898 тн ургац хураан аваад байна.



Холбоотой мэдээ