ДОРНОГОВЬ: Хашаагаа говийн баян бүрд шиг тохижуулжээ

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2024-10-14 16:27:06

Сайншанд, 2024 оны аравдугаар сарын 14/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Айраг сумын өрхийн үйлдвэрлэгч Л.Лхагва өөрийн хашаандаа олон тооны мод тарьж говийн нэгэн баян бүрдийг бүтээжээ. Тэдний хашаанд говьд ургадаг улиас, хайлаас, голт бор зэрэг олон тооны мод ургадаг. Мөн хүлэмжийн аж ахуй эрхэлж хүнсний ногоо болон бусад жимс жимсгэнийн мод тариалдаг.