ДУНДГОВЬ: “Цахим аймаг” төслийн хүрээнд нэг тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-10-16 10:33:37
altantogos

Мандалговь, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй “Цахим аймаг” төслийн хүрээнд нэг тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг Дундговь аймгийн ЗДТГ-т хүлээлгэн өглөө.


Цахим хэрэглээ хурдацтай хөгжиж буй энэ үед төрийн үйлчилгээг цахимжуулж, иргэдэд хурдан, шуурхай үйлчилгээ үзүүлэхийн тулд төрийн албан хаагчдын хэрэглэж буй техник хэрэгслийг орчин үеийн шаардлагад нийцүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат тоног төхөөрөмж хүлээлгэн өгөхдөө онцолж, ингэснээр иргэдэд хүрэх үйлчилгээг улам сайжруулах боломж бүрдэнэ гэлээ.


Тоног төхөөрөмжийн багцад 86 инчийн ухаалаг дэлгэц, иж бүрэн компьютер, сервер компьютер, хяналтын камерын багц, сүлжээний багц төхөөрөмж, мэргэжлийн дрон, хэвлэгч, хувилагч, сканер гээд нийт 270 ширхэг тоног төхөөрөмж багтаж байгаа юм. 

Холбоотой мэдээ