Бейрутэд иргэний обьектууд сүйтгэснийг НҮБ зэмлэн буруушаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-10-22 13:01:12

НЬЮ-ЙОРК, 2024 оны аравдугаар сарын 22 /DW/. Ливаны Хезболлазэвсэгт бүлэглэлийн санхүүгийн системийг онилон өгсөн гэж Израилын талаас мэдэгдсэн агаарын цохилтуудыг НҮБ даваа гарагт зэмлэн буруушаажээ.


Ойрх Дорнод, Хойд Африк дахь НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн газрын мэдэгдэлд, иргэний обьектуудад их хэмжээний хохирол учирсныг дурдаад, хотын янз бүрийн бүс, орон сууцны байгууламжуудыг хүчтэй бөмбөгдсөнийг бид зэмлэн буруушааж байна гэж мэдэгдсэн байна. Харин Израилын зэвсэгт хүчний зүгээс мэдэгдэхдээ, Аль-Кард Аль-Хасан” гэдэг санхүүгийн холбоотой хамаарал холбоо бүхий янз бүрийн байгууламжуудыг онилсон гэжээ.


Өнгөрсөн шөнө бидний гол байгаа болгон онилсон газар бол олон сая ам.долларын бэлэн мөнгө, алт бүхий газар доорх агуулах байсан. Энэ мөнгийг Израил руу хийсэн Хезболла”-гийн дайралтуудыг санхүүжүүлэхэд ашиглаж байсангэж Израилын армийн хэвлэлийн төлөөлөгч Даниел Хагари мэдээлсэн байна. Ираны дэмжлэгтэй уг зэвсэгт бүлэглэлийн санхүүгийн системтэй холбоотой 10 гаруй газар ням гарагт агаарын цохилтод өртжээ.


Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг үргэлж хүндэтгэх ёстой. Энгийн иргэд болон иргэний дэд бүтэц бай болох ёсгүй” гэж НҮБ мэдэгджээ. Улмаар гал зогсоохыг уриалсны сацуу Бейрутийн оршин суугчид үгээр хэлэхийн аргагүйгээр үймэн сандарч, нүүн шилжиж байгааг дурдсан байна.


Израилын тал “Хезболла”-гийн Сангийн сайд гэж нэрлэсэн этгээдийг хөнөөснөөс хоёр долоо хоногийн дараа дээрх бөмбөгдөлт эхэлжээ. Уг бүлэглэлийн улс төр, цэргийн асуудал эрхэлсэн ихэнх удирдагчийг устгасны дараа санхүүгийн системд анхаарал хандуулж байна гэж Израилын тал мэдэгдсэн байна.


Газын зурвас дахь ХАМАС бүлэглэлийнхэн 2023 оны аравдугаар сарын 7-нд Израил руу гэнэт довтолсны дараахнаас Хезболла Израил руу дайрч эхэлжээ.

Холбоотой мэдээ