"ТӨВ+100" оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-10-24 10:51:59

Зуунмод, 2024 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Залуучуудын манлайлал-Гэр бүлийн хөгжлийг дэмжих урианы жилийн хүрээнд "ТӨВ+100" оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.


Энэ хөтөлбөрт дотоодын их, дээд сургуульд бага ангийн багш, математик, хими биологи, дуу хөгжим, бүжгийн багш, зураг зүй техник технологи, эмч, сувилагч, мал зүйч, малын эмч, тархвар зүйч, мэдээллийн технологи, программ хангамж, авто зам, цахилгааны инженер мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд хамрагдах юм.


Тэтгэлгийн 2 сая төгрөгийг 60 хувь, 40 хувиар хоёр хуваан олгодог байна.


Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан залуучууд 2024 оны 10 дугаар сарын 21-нээс 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл QR код уншуулан тэтгэлгийн журамтай танилцаж, анкет бөглөн шаардлага хангасан материалыг бүрдүүлэн тогтоосон хугацаанд tuv.gov.nbh@gmail.com хаягаар болон аймгийн Засаг даргын Тамгын газрын 101 тоот өрөөнд цаасан хэлбэрийн аль нэгээр хүсэлтээ өгөх боломжтой юм.

 

Холбоотой мэдээ