Вакцинжуулалт 88.4 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-18 10:34:56

Дорноговь аймгийн ХХААГ-ын Мал аж ахуйн хэлтсээс голомтот халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор  урьдчилан сэргийлэх вакциныг сумдын малд хийж байна.

Мал эмнэлгийн эмч мэргэжилтнүүд тус аймгийн 641,5 мянган малыг вакцинд хамруулахаас одоогийн байдлаар 566795 мянган малыг хамруулж, төлөвлөгөөт даалгавраа 88.4 хувьтай гүйцэтгэж байгаа аж.

Мөн Улсын Био үйлдвэрээс 11 нэрийн 90.1 сая төгрөгийн вакциныг татан авч тарилгад ашиглаж байгаа юм.

Харин паразиттах өвчний эсрэг арга хэмжээнд 648,5 мал хамруулахаас одоогийн байдлаар туулгалтад 79.9 мянган мал, боловсруулалтад 198.7 мянган мал, угаалгад 404.5  мянган  малыг  хамруулж 77.4 хувийн гүйцэтгэлтэй  байгаа аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ