Ганц худгийн аманд ус хуримтлуулах сан барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Дарь-Эх Ганц худгийн ам орчим нь сүүлийн жилүүдэд дараалан үер бууж, их хэмжээний хохирол учруулдаг, эрсдэл их гурван хэсэгт ус хуримтлуулах сан бүхий 150 м урт үерийн хамгаалалтын сувгийн засвар, нөхөн сэргээлт хийхээр төлөвлөөд байна.
Улаанбаатар хотод орсон усархаг борооны улмаас 2023 оны зун
Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд үер бууж, дөрвөн хүний амь эрсдэн, айл өрхүүдийн хашаа, байшин, автомашин
үерт автаж их хэмжээний хохирол учирсан.
Мөн 2018, 2021, 2022 онд үерт
урссан Ганц худгийн замыг дахин барьсан юм. Тиймээс тухайн хэсгийн үерийн байгууламжийг сэргээн засах, дээд
хэсэгт шаталсан байдлаар 3 ус хуримтлуулах сан үүсгэхээр зураг төслийг
боловсруулжээ.
Дарь-Эхийн
Ганц худаг орчимд газар чөлөөлөлтийг эхлүүлж, айл өрхүүдийн орон байрыг шийдэн, нүүлгэн шилжүүлэх ажлыг НОБГ, ГУБГГ, Баянзүрх дүүргийн тохижилт
үйлчилгээний компаниудтай хамтарч хийсэн. Ус хуримтлуулах сангийн байршлын
талбайг гаргаж авах газар шорооны ажлыг энэ сард багтаан хийнэ. Харин ирэх хавар инженерийн хийцлэлтэй
барилгуудыг барихаар төлөвлөж, төсөвт санал оруулаад байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.
Ганц худгийн ам орчимд 80 мянган метр куб газар шорооны ажлыг дуусгасны дараа 3 шаталсан ус хуримтлуулах сан, 150 метр үерийн хамгаалалтын даланг хавтанжуулахаар төлөвлөжээ.